10 минутын дараа: 1 стакан кола уухад 10 цайны халбага сахар
идлээ гэсэн үг. Энэ нь бие организмд итгэхийн аргагүй цохилт болдог.
Фосфорын хүчил сахарын үйл ажиллагааг саатуулдаг.
20 минутын дараа: Цусан дахь инсулины хэмжээ эрс өөрчлөгддөг байна. Элэг бүх сахарыг өөх болгож хувиргана.
40 минутын дараа: Бүх кафейн биед шингэнэ. Хүүхэн хараа өргөснө. Цусны даралт нэмэгдэнэ. Яагаад гэвэл элэг илүү их сахар судасруу шахдаг.
45 минутын дараа: Организм допамин гормоны нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. Энэ нь тархины төв хэсэгт байрладаг. Героин мөн ижилхэн үүрэгтэй.
1 цаг гарны дараа: Шингэн биед нэвтэрч орсны дараагаар шээсээр
гадагшилна. Кола нь гадагшлахдаа бидний ясанд натриас илүү хэрэгтэй
кальци, магни, цайрыг цуг гаргадаг байна. Энэ үед бид нар уурласан эсвэл
тайвширсан байдаг.
Коланы идэвхитэй найрлага бол ортофосфорын хүчил юм. Энэ нь маш өндөр
хүчлийн идэвхит бодис. Үүнд Aqua Carbonatе, E150D, E952, E951, E338,
E330, Aromas, E211 агуулагддаг.
Aqua carbonate: Энэ бол хийжүүлсэн ус. Ходоодны шүүрлийн ялгаралыг болон ходоодны шүүсний хүчлийг ихэсгэдэг.
Е-150D: Хүнсний будаг, тодорхой температурт сахарын үйл
ажиллагаанд оролцдог. Үүнийг нэмээгүй тохиолдолд аммонийн сульфатийг
нэмсэн байдаг.
E952: Энэ синтетик химийн бодис нь сахарнаас 200 дахин чихэрлэг
учраас хиймэл элсэн чихэр болгож хэрэглэдэг. 1969 онд туулайн дээр
туршихад хавдар үүсгэж байсан.
Е-950: Мөн л сахарнаас 200 дахин чихэрлэг бөгөөд метилийн эфир
агуулдаг. Зүрх судасны системийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Түүнчлэн
аспарагины хүчил агуулдаг нь мэдрэлийн системд нөлөөлдөг байна. Энэ нь
хөхүүл болон нялх хүүхдэд аюултай юм.
E951: Аспартам. Aspartame. Сахар диабет болдог ба химийн хувьд
тогтворгүй нэгдэл юм. Өндөр температурт метанол болон фенилаланин болж
задардаг. Метанол нь маш аюултай 5-10 мл мэдрэлийн систем болон нүдний
торлог бүрхэвчийг гэмтээдэг. Халуун ундаа aспартам формалдегидийн
хэлбэрт шилждэг. Энэ нь маш хүчтэй хорт хавдар үүсгэгч юм.
E338: Ортофосфорын хүчил. Энэ нь нүд болон арьсанд аюул үүсгэдэг.
E330: Цитрийн буюу нимбэгний хүчил (citric acid), Энэ нь эм,
хүнс болон байгальд хамгийн өргөн тархсан. Цитрийн хүчлийн давс нь
хүнсний үйлдвэрлэлд хамгийн их хэрэглэгддэг.
E211: Натрийн бензоат. Зарим хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэлд
хэрэглэдэг. Антибактериал, хөгц мөөгөнцөрийн эсрэг найрлага юм. Үүнийг
жимсний чанамал, жимсний шүүс, жимсний тарагны үйлдвэрлэлд нэмж өгдөг.
Астамтай хүн болон аспиринд мэдрэг хүн хэрэглэхийг зөвшөөрдөггүй.
No comments:
Post a Comment